2012-06-07
олимпын бэлгэдэл
Хvн төрөлхтний энх тайвны бэлгэдэл ОЛИМП

Олимп спортын тэмцээн ч нөгөөтэйгvvр хvн төрөлхтний эв нэгдэл, энх тайвныг бэлгэдэл. Тvvхэндээ ч эвдрэл, хагаралтай байсан улс гvрнvvд олимпод оролцохын тулд дайн дажнаа зогсоож, цэнгэлдэх хvрээлэнд хуран чуулдаг байсан гэдэг. Дэлхий ертөнцийг нэгтгэдэг энэ агуу наадмын тvvхэн улбааг сонирхуулья. Олимпын тvvхийг эртний ба орчин vеийн гэж ангилдаг. Анх МЭӨ 884 онд эртний Грект энэ наадмыг зохиож байсан аж. Эртний Грекийн Элеида хаан, Спартуудтай найрамдлын гэрээ байгуулснаа тэмдэглэж, хоёр гvрний эрэмгий баатруудын дунд зохиож байсан энэ наадам нь олимпын эхлэл болжээ. Элейда хааны энэ наадмаас улбаалан хожим алдарт Олимп уулын хормойд МЭӨ 776 онд эртний олимпын анхны наадмыг зохиосон гэдэг.

Эртний олимпын тухай олон домог байдгийн нэгд Иелийн хаан Ипитос ард тvмнээ дайнаас хамгаалахыг тулд нэгэн уралдааныг зохиож байхаар шийджээ. Учир нь Спартууд энэ наадмын vеэр дайн дажнаа зогсоодог жамтай байлаа. Зевс бурхны ивээлд багтдаг Олимп ууланд зохиодог байсан учраас олимпын наадам гэж нэрлэх эх vндэс тавигдсан байна.

Эртний олимпод ганцхан төрлийн “спорт” байсан нь гvйлт юм. Грекийн аялагч Паусаниас гvйлтийн тэмцээнийг санаачилж, 190 орчим алхам /метртэй адил/ орчим зайд уралддаг болжээ. Орчин vеийн цэнгэлдэх хvрээлэн буюу стадион гэдэг vг чухам эндээс төрсөн. Учир нь алхмын зайгаар хэмжээ авч, тэр талбайгаа “staduios” буюу “хөлөөр уралдах газар” гэж нэрийддэг байсан аж.

Эртний олимпыг мөн адил дөрвөн жилд нэг удаа зохиох vечлэлтэй байжээ. Yvнийгээ Грекийн хуанлигаар намар болон хавар огторгуйд нар бvтэн vзэгдэх өдөр зохионо гэж тооцож, багцаалдаг байсан аж.
Гэхдээ эртний олимпод “олон улсын” гэх шинж чанар хараахан байгаагvй юм байна. Олимпын наадамд Грекийн том хотуудаас ирсэн, грекээр ярьдаг гуравхан эрэгтэй хvнийг оролцохыг зөвшөөрдөг байсан аж.

Цаг хугацаа өнгөрч анх байсан гvйлтийн төрөл дээр бокс, бөх, тулааны спорт, тэрэгний уралдаан, уртын харайлт зэрэг нэмэгджээ. Зарим төрөл нь уламжлагдан, шинэчлэгдэн өнөөг хvрсэн ч зарим нь ор мөргvй арилсан юм. Бокс гэхэд тэр vеийн тамирчид бээлий биш нэгэн төрлийн хатуу даавууг зөвхөн хуруундаа углаж тулалддаг байжээ.

Олимпын тэмцээний ялагчид олив жимсний мөчрөөр хийсэн титэм болон маш их хэмжээний мөнгөтэй тэнцэхvйц тэмдэг хvртээж, эр зоргийг магтан дуулсан шvлэг уншдаг байв. Эдгээр нь ялагч Грек даяар хvндлэгдэх эрхтэй хvн болдог аж. Сонирхолтой нь тэр vеийн олимпод оролцогчид ямар ч хувцасгvй байжээ. Биеийн нэг хэсгээ далдалсан алчуур хэрэглэхийг зөвшөөрч бусдад нь оливын тос тvрхэхийг шаарддаг байсан аж. Оливын тос нь тэдний биеийг хамгаалахгvй ч тэмцээнийг өнгөлөг сайхан болгодог байсан гэж сурвалжид тэмдэглэсэн байв.

Эртний олимпыг ганцхан газар зохиодог байсан нь “Олимпиа” цэнгэлдэх хvрээлэн юм. “Олимпиа”-гийн тойргийн нийт хэмжээ 400 алхамтай дvйцэж байсан нь хvн төрөлхтөнд уламжлагдан өнөөг хvрсэн. “Олимпиа” цэнгэлдэх хvрээлэн МЭ VI зуунд газар хөдлөлтөд өртөн нурж унасан гэдэг.

Эртний олимп МЭ 393 оноос XIX зуун хvртэл албан ёсоор хаагдаж байсан юм. Энэ vед Ромын эзэнт гvрний байлдан дагуулал эхэлж, Теодосис хаан болсноор мянган жилийн уламжлалт олимп наадмыг бvр мөсөн зогсоох зарлиг буулгасан.

Харин XIX зуунд Грекийн соён гэгээрvvлэгч Евангелос Заппас олимпын наадмыг сэргээн, уламжлахыг санаачилж, 1859 онд анхны vндэсний хэмжээний олимпыг зохион байгуулж байв. Мөн vvний дараа 1870, 1875 онд дахин зохиосон ч энэ олимпыг албан ёсны тоонд оруулдаггvй юм. Энэ vеэр Францын тайж Пьер Де Купертин мөн эртний олимпын vзэл санааг сэргээх vйлсийг эхэлж, 1894 оны зургадугаар сарын 23-нд “Олон улсын олимпын хороо”-г /ОУОХ/ байгуулсан юм.

Ингээд орчин vеийн анхны олимпын наадмыг 1896 онд өлгий нутаг Грекийн Афин хотод нь зохион байгуулжээ. Анхны олимпод 14 vндэстний 250 тамирчин оролцож байлаа. Харин 2004 оны Афины зуны олимпод энэ тоо 202 орны 11,100 тамирчин болтлоо өссөн юм.
Анхны орчин vеийн олимпоос хойш өнөөг хvртэл зуу гаруй жил зохиогдохдоо гуравхан удаа тасарч байсан юм.

Хvн төрөлхтнийг нөмөрсөн дэлхийн нэгдvгээр дайны vеэр 1916 оны олимпыг зохиож чадаагvй. Мөн 1940, 1944 оны олимпыг хоёрдугаар дайны vр дагаврын улмаас хойшлуулсан юм. Афин хотод болсон анхны олимпоос хойш 28 жилийн дараа өвлийн олимпыг зохиох болж, 1924 онд Францын Чамоникст анхны наадам болж байв.

Олимпын ялагчдад 1896 онд мөнгө, хvрэл гэсэн хоёр медалийг өгч байгаад 1904 оноос алт нэмэгдсэн аж. Гэхдээ энэ оны олимпод мөнгөн цомыг алтан медалийг орлуулан өгч байсан гэдэг. Ингээд 1906 оны Афины олимпоос албан ёсоор алт, мөнгө, хvрэл медаль гардуулдаг болсон аж.

Олимпын таван цагариг нь дэлхийн бөмбөрцөгийн таван тивийн энх тайван, найрамдлыг илэрхийлдэгийг бид мэднэ. Олимпын таван цагаригийг анх Купертин 1913 онд санаачилж, улмаар 1920 оны Антуэрпийн VII наадамд сvлд болгон ашиглаж эхэлсэн юм.
Харин олимпын уриа нь “Citius, Altius, Fortius” буюу орчуулбал “Хvрдтай, Хvчтэй, Чадалтай” гэсэн vг юм.

Олимпын бас нэгэн сvр жавхалант vйл явдал бол тэнгэрт дvvлэн бадамлах бамбарт галыг асаах юм. Олимп болох төв стадионд байрласан галыг асаахаар улс бvрийн хамгийн чадварлаг тамирчид бамбарт буухиа хийдэг. Энэ vйл ажиллагаа 1928 оноос эхлэлтэй юм.

Олимп зохиож буй улс vндэстэн бvр өөрсдийн бэлгэдэл болсон амьтан тэр удаагийн наадмыг төлөөлvvлдэг. 1980 онд Оросын миша баавгайгаар бэлгэдэл хийснээр энэ заншил эхэлсэн. Харин олимпын албан ёсны хэл нь англи, франц юм. Yvнээс өөр хэлээр ямарваа нэгэн зvйлийг бичиж, тэмдэглэхийг хориглодог.

Олимпын нээлтийн ажиллагаа эхлээд бамбарт буухиа өртөөлж, гал асаасны дараа уламжлалт Грекийн марш алхална. Харин vvний дараа эзэн орны зохион байгуулсан vзvvлбэр эхэлдэг дvрэмтэй. Олимпод албан ёсоор 35 спортын 400 төрөл байна. Эндээс зуны олимпын 28, өвлийн долоон спорт байна.

Саяхнаас цасан скит, элсний волейболын төрөл нэмэгдэж байгаа. Харин 2012 оны олимпоос сагсан бөмбөг, софтболыг олимпын спортоос албан ёсоор хасахаар болсон юм. Олимпын наадамд саад бэрхшээл цөөнгvй тохиолддог. Зарим орнууд наадмыг эсэргvvцэж, зогсоохыг шаарддаггаас гадна террорист халдлага ч болж байжээ.

1972 оны Мюнхины зуны олимпын vеэр Израйлийн 11 тамирчныг терористууд барьцаалж, хэд хэдэн цагдаагийн амь насанд халдаж байв. Мөн 1996 оны Атлантагийн зуны олимпын vеэр төв цэнгэлдэхэд бөмбөг дэлбэрснээс хоёр тамирчин нас барж, маш олон хvн гэмтэж, бэртэсэн тохиолдол гарсан.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax