2012-06-07
зөвлөмж
Зөвлөгөө
                                                                                 Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй.
Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагчид гол төлөв дэвших чиглэлтэй байдаг. Эдийн засаг нь эдийн засагчдийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид нь эдийн засгийн уналтын vндсэн шалтгаануудын нэг болох нь олонтоо. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдийн нэр хvнд өндөр байдаг ба vvнийг зургадугаар хууль гэдэг. Эдийн засагч хvн сургуульд олж авсан боловсрол ба техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал эгэл хvн, эдийн засагч хvн хоёр хонь тоолж байна гэж саная. Эгэл хvн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр нь тоолно. Харин эдийн засагч хvн хонины хөлийг тоолох ба гарсан vр дvнг нь дөрөвт хvвааж vнэн зөв хариуг гаргана. Энэ бvхнээ тооны машин ашиглан бодно. Эдийн засагчид тооцоо хийхдээ өөрийнхөө ашиг олохоор , улсынхныг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч ямар ч муу мэдээг хvнд хvргэхдээ утга санааг нь өөрчлөхгvйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал нэг хvнд ногдох хvнсний хэмжээ багассан тохиолдолд "нэг хvнсэнд ногдох хvний тоо нэмэгдлээ" хэмээн мэдээлэх жишээтэй.

Эдийн засагчдийн хувийн ТYЦ дээр ихэвчлэн "Идэвхитэй баланс" ажиглагддаг бол улс орны хэмжээнд очихоороо "Идэвхигvй баланс" болдог. Эдийн засагч өөрөө хvнээс мөнгө авах бол шууд газар дээр нь тоолж авах ба vvнийг "дебет" гэнэ. Харин эдийн засагч хvн бусдад өгөх мөнгөө хэзээ ч шууд vл өгөх ба хэн нэгэн хvнээс авчих, надад өглөгтэй хэмээн гуйлга гувчуулах ба тvvнийг "кредит" гэнэ. Эдийн засагчид бvх юмыг тэр ч бvv хэл, хайр сэтгэлээ ч арвилан хэмнэдэг байх шаардлагатай. Саяхан "Сант марал" сангаас нийслэлийн 1001 дурлагчийн дунд явуулсан судалгааны дvнгээс харахад сонирхолтой дvр зураг гарч байна. Эдийн засагч бус дээд боловсролтой хvн 40 наслахдаа 20-иод удаа дурласан байхад мөн ийм насны эдийн засагч хvн тvvнээс гуравны хоёроор цөөн дурласан байх ба нийт дурлалын 99 хувьд нь өндөр vр ашигтай байжээ. Гэтэл цаад жирийн дурлагчийн нийт дурлалын 80-аад хувьд ашиггvйгээр vл барам, тал хувь нь илэрхий алдагдалтай байжээ. Энэ судалгаанаас эдийн засагч хvн нэг дурлал тутмаас дурлал хэмнэж байгаа нь ажиглагдсан байна. Зарим эдийн засагчид амь насаа хэмнэх vvднээс эрт нас барах тохиолдол ч ажиглагддаг гэж зарим судлаачид бичсэн байдаг.




засварлах
Бичсэн: bilegee_2012 | цаг: 12:13 | Зөвлөмж
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax